Wednesday, November 28, 2007

Чингэс хаан хамтлагийн концертыг үзсэн сэтгэгдэл

Чингэс хаан хамтлагийн концертыг үзсэн сэтгэгдэл

2007 оны 11 дүгээр сарын 17ны 19 цагт UB palace-ийн их танхимд Чингэс хаан хамтлагийн тоглолтыг үзэх гэж очлоо. Оччихоод хүлээгээд л байлаа хүлээгээд л байлаа........... Гэтэл ашгүй нэг юм гарч ирлээ 19,45 шүү. Бүхэл бүтэн 45мин-н дараа. Хүмүүс эхлээд л нам жим дор дороо л дуулж байснаа сүүлдээ сандлаасаа босоод л дуулж бүжиглэж гарлаа. Ялангуяа 40 дээш насныхан. Завсар зайгаар нь мэдээж бэлэг сэлт цэцэгтэй. Жагаа ахын сэтгэл нь мэдээж хүмүүс босоод дагаж дуулахаар хөдлөж байгаа бололтой. Үе үе цаашаагаа л орчих юм. Би цаашаагаа ороод л нэг татаж байгаа юм байхдаа гэж бодсон чинь Би тамхи татаж байна уучлаарай ойлгоно биз дээ гээд биднээс хүлцэл өчив.
Тоглолтын дундуур Соёл Эрдэнийхэн найздаа баяр хүргэж 2 дуу дуулав. Хүмүүсийн хамгийн их сэтгэл хөдөлгөсөн дуу нь тамирчны алдар дуу байлаа. Тоглолт нь 22.50 гэж дууссан бөгөөд 6.45 гэдэг дуугаар өндөрлөв. 4н өдөр дуулж байна гэхэд хоолой нь 1ч сааралтаж дээш доош орсонгүй сайн дуулж байсан. Сайхан тоглолт үзсэндээ сэтгэл хангалуун гарч ирсэн шүү.